Бүтээгч
ЭДИЙН БАЯЛГААС
СЭТГЭЛИЙН БАЯЛАГ ИЛҮҮ ДЭЭР
"Асар их баялгаас илүү сайн нэрийг дуурсгах чухал".
Намайг Батчулууны Батбаатар гэдэг би энэ хорвоо дээр юу юунаас илүү хайртай сайхан эхнэр гурван хүүтэй. Би хүүхэд байхаасаа л амьтанд хайртай байлаа 25н насандаа тусдаа гарч амьдарсан цагаас Дундад азийн хоньч нохой, Монгол нохой, Кавкак овчарка тэжээж түүндээ байнга цаг заваа зарцуулж, арчилж үзэсгэлэн тэмцээнд оруулна. Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж чамлахаарүй амжилт гаргаж шагналын индэрт хэдэнтээ гарч байжээ. Хүүхэд байхын дугуй унах дуртай хүсэл мөрөөдлөө хожим хөгжүүлж холын аялал, Монголын дугуйн холбоон тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож дугуйн спортын зэрэг цолоор ингэрээ мялаасан билээ. Хожуу сонирхож дурлах болсон бас нэг хобби миний амьдралд гайхалтай эрч хүч зорилго нэмсэн нь арьсан урлал юм. Арьсаар бүтээл урлах нь маш их амар амгаланг өгдөг. Миний хувьд олон тоогоор урлах гэхээсээ илүү ширхэг бүрээр урлахыг илүүд чухалчилдаг. Хүн юу ч хийсэн бай гарт баригдаж нүдэнд харагдах бүтээл хийнэ гэдэг юутай сайхан.
Хүн бүр арьс ширний талаар мэддэг. Шинэ гутал, шинэ хэтэвч, цүнх болон бусад тоо томшгүй олон зүйлсийг авахад хамгийн сайн материалын нэг гэдгийг олон хүмүүс сонссон. Гэсэн хэдий ч арьс нь юунаас болж ийм гайхалтай материал болохыг хүн бүр ойлгодоггүй. Арьс ширний шинж чанарыг судалж, энэ материал юугаараа онцгой вэ, яагаад бусад материалаас арьсан эдлэлийг хүсч байгааг ойлгоход тань туслах болно.
Манай бяцхан дэлгүүрээр зочилсонд маш их баярлалаа, эдгээр бүтээгдэхүүнүүд танд таалагдаж, насан туршийн хэрэглээ болно гэж найдаж байна.
Б.Батбаатар