Бүтээгч

Bat Baatar
ЭДИЙН БАЯЛГААС
СЭТГЭЛИЙН БАЯЛАГ ИЛҮҮ ДЭЭР
"Асар их баялгаас илүү сайн нэрийг дуурсгах чухал".
Намайг Батчулууны Батбаатар гэдэг би энэ хорвоо дээр юу юунаас илүү хайртай сайхан эхнэр гурван хүүтэй. Би хүүхэд байхаасаа л амьтанд хайртай байлаа тусдаа гарч амьдарсан цагаас Дундад азийн хоньч нохой, Монгол нохой, Кавказ овчарка тэжээж түүндээ байнга цаг заваа зарцуулж, арчилж үзэсгэлэн тэмцээнд оруулна. Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж чамлахааргүй амжилт гаргаж шагналын индэрт хэдэнтээ гарч байжээ. 
Хүүхэд байхын дугуй унах дуртай хүсэл мөрөөдлөө хожим хөгжүүлж 2020 онд Номадик унадаг дугуйн клубыг үүсгэн байгуулж холын аялал, Монголын дугуйн холбоон тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож дугуйн спортын зэрэг цолоор ингэрээ мялаасан билээ.
Хожуу сонирхож дурлах болсон бас нэг хобби миний амьдралд гайхалтай эрч хүч зорилго нэмсэн нь арьсан урлал юм. Арьсаар өөрийн бодсон зүйлээ урлах нь сэтгэлд маш их амар амгаланг өгдөг. Хүн юу ч хийсэн бай гарт баригдаж нүдэнд харагдах бүтээл хийнэ гэдэг юутай сайхан. Миний хувьд сурч байгаа сурсаар ч байх болно. Хүн бүр арьс ширний талаар мэддэг. Шинэ гутал, хэтэвч, цүнх болон бусад тоо томшгүй олон зүйлсийг авахад хамгийн сайн материалын нэг гэдгийг олон хүмүүс сонссон. Гэсэн хэдий ч арьс нь юунаас болж ийм гайхалтай материал болохыг хүн бүр ойлгодоггүй. Арьс ширний шинж чанарыг судалж, энэ материал юугаараа онцгой вэ, яагаад бусад материалаас арьсан эдлэлийг хүсч байгааг ойлгоход тань туслах болно.
Манай бяцхан дэлгүүрээр зочилсонд маш их баярлалаа, эдгээр бүтээгдэхүүнүүд танд таалагдаж, насан туршийн хэрэглээ болно гэж найдаж байна. 
Б.Батбаатар
Блог руу буцах