Арьсны талаар миний бодол

Арьсны талаар миний бодол

Bat Baatar

Манай Монголын арьсны шинж чанар бүтээгдэхүүн хийхэд миний мэдэрч байгаагаар онц содон үнэргүй, дээр нь дардас дарахад маш гоё ялгарч харагддаг умайж түлэгдэхгүй эсвэл өнгө будаг хуурч дарагддаггүй, оёдлын утас маш гоё шигж өгдөг, гурав нугалаад чимхэхэд хагаралт байдаггүй. Мэдээж чанар бол маш сайн харин арьсны гарц тааруу, үнэ өндөр байдаг.

Манай дотоодын үйлдвэрийн хувьд Их-Эргэлт ххк ийн боловсруулж байгаа үхрийн арьс нь вакум маш сайн, маш гоё олон өнгөнүүд гардаг, арьсны торгомсог шинж чанарыг гайхалтай хийж чаддаг. Харин үнэ бол дотооддоо хамгийн өндөр үнэтэй байдаг.

Мөн Булигаар хк ийн боловсруулж байгаа үхрийн хар хромын шинж чанар болоод үнэ хямд байдаг маш их таалагддаг. Мөн ямааны арьс захиалгаар олонтоо хийлгэж байсан үнэхээр сайн байдаг. Тус арьсны үйлдвэр нь үе үе хямдрал зарлаж байдаг нь бүтээгч бидэнд маш их дэм болдог.

Гоё арьс хараад дурлахгүй байх арга алга. Их-Эргэлтийн улаан хүрэн, хар хүрэн, Булигаарын хар үхрийн арьс авсан удахгүй бүтээгдэхүүн хийж шоподоо оруулна даа.

Блог руу буцах